Мэдээний дэлгэрэнгүй

Компанийн 2022 оны эхний хагас жилийн ногдол ашиг тараасан тухай мэдээлэл

Тус компанийн ТУЗ-ийн 2022 оны 8-р сарын 26-ны өдрийн ээлжит хурлын №8 тоот тогтоолоор эхний хагас жилийн цэвэр ашгаас 629.9 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 8 төг 2 мөнгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн.
Компанийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2022 оны 09-р сарын 16-ны өдрөөр тасалбар болгож, 09-р сарын 20-ны өдрөөс эхлэн олгохоор тогтсоны дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг компанийн төв байр болон Үнэт Цаас Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөр дамжуулан тарааж дуусгасан болно..

 

Төлөөлөн Удирдах Зөвлөл