НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

2023 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД:
  • Нийслэл болон БГДүүргээс зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан цэвэрлэгээ үйлчилгээнд ажиллагсдаа тогтмол оролцуулж, худалдааны төвийн ойр орчмын 50м хүртэлх нийтийн эдэлбэр газрыг байнга цэвэрлэж, оршин байгаа дүүрэг хорооныхоо өнгө үзэмжинд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.
  • “Непко кидс” ХХК-тай хамтран дэлхийн номын өдөрлөгийг хамтран зохион байгуулж ажиллалаа.
  • “Монос” групп-тэй хамтран “Дархлаа дэмжье” аяныг иргэдийнхээ дунд зохион байгууллаа. Аяны хүрээнд ясны сийрэгжилт, цусны даралт, хүчилтөрөгчийн дутагдал, арьсны оношилгоо хийх зэргээр эмнэлэг, гоо сайхны анхан шатны үзлэг оношилгоог хийж, улмаар түрээслэгч иргэдэд мэргэжлийн эмч зөвлөгөөг өгч ажиллав.
  • “Худалдаа хөгжлийн банк”-тай хамтран Бритто карт, Хуримтлалтай Монгол хадгаламжийн тухай өдөрлөгийг түрээслэгчдийн дунд зохион байгууллаа. Мөн “Капитрон банк”-тай хамтран гадаад гуйвуулгын картыг хэрхэн ашиглах талаарх мэдээ мэдээллийг өглөө.
  • “Нийслэлийн иргэдийн хэрэглээний боловсрол төв”-тэй хамтран Иргэн бүрт эрүүл мэнд сургалтыг зохион байгууллаа.Энэхүү сургалтын зорилго нь иргэдийн дундаж наслалтыг дээшлүүлэх, эрүүл амьдарлын хэв маягийг бүрдүүлэхэд чиглэсэн бөгөөд сургалтаар хоол зүй, сэтгэл зүй, нойр, дасгал хөдөлгөөн биеийн дархлаа, эрдэс бодисын зөв зохистой хэрэглээний талаарх мэдээллийг түрээслэгч, худалдагч, туслах ажилтнуудад өглөө.
  • “Монгол даатгал” ХХК-тай хамтран даатгал гэж юу болох, даатгалын ач холбогдол, даатгалын төрөл зүйл, даатгалын хамрах хүрээ болон даатгуулагчид учирсан аливаа хохирлыг хэрхэн барагдуулах талаарх анхан шатны мэдээ мэдээллийг танилцууллаа.
  • Худалдааны төвийн түрээслэгчид, тэдгээрийн худалдагч ажилтнуудад болон иргэдэд зориулан хэрэглээний усны зөв зохистой ашиглалтын талаарх таниулга сурталчилгааг тогтмол хийж байна.
  • Баянгол дүүргийн Цахилгаан түгээх сүлжээ төвтэй хамтран “Тогоо тохируулья” нийгмийн нөлөөллийн аянд нэгдэж, улмаар худалдааны төвийн түрээслэгчдэд цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үе болох 17:00 – 22:00 цагийн хооронд эрчим хүчний хэрэглээгээ боломжит хэмжээгээр хэмнэж, зөв зохистой хэрэглэх талаарх таниулан сурталчлах ажлыг тогтмол хийж байна. Үүний үр дүнд эрчим хүчийг тодорхой хэмжээнд хэмнэж, Улаанбаатар хотынхоо эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэн, улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллалаа.
  • Худалдааны төвийн эргэн тойрон дахь ногоон байгууламжийг байнга тордож, иргэдээ эрүүл ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд таатай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлж байна
  • Манай худалдааны төвийн захиргаа нь хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх ажлыг цогцоор нь шийдвэрлэн ажиллаж ирсэн бөгөөд энэхүү ажлын хүрээнд түрээслэгчдийн бараа материалын сав баглаа боодол, ус ундааны хуванцар сав зэргийг ангилан ялгаж эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Үүний үр дүнд 2023 онд 10 гаруй тонн цаасан хог хаягдал болон ус ундааны хуванцар сав, шил зэргийг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт тушаалаа.